Х.Оргил
03 сарын 03, 2020
Ерөнхий сайд асан М.Энхсайханыг Эрүүгийн хуулийн 19.6 дахь заалт буюу Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхөөр хорлон сүйтгэх ажиллагаанд оролцсон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Өчигдөр түүнийг прокурор дуудсан талаар тэрээр " Прокурор дуудлаа. АТГ-ээс бэлдсэн хавтаст “хэргээ” бариад шүүх рүү хүргэгдлээ. Тэднээс хууль ёс, шударга ёс хүлээх хэрэггүй боллоо. Бие даасан, хараат бус Шүүх байгаа гэж найдах л үлдэв" хэмээн бичжээ.
М.Энхсайханыг Таван толгойн орд газрыг ашиглахтай холбоотой төслийн Засгийн газрын ажлын хэсгийг ахалж байх явцдаа албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх хэргээр шалгаж эхлээд байсан юм.
Уг асуудал дээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан "Энд ямар ч обьeкт дурдагдаагүй тул обьeктын үйлажиллагааг доголдуулах боломжгүй. Ингэж яллаж буй бол прокурор ажиллах наад захын чадваргүй эсхүл зүй бус нөлөөнд орсон.Аль нь ч байсан сахилгын шийтгэл хүлээхээр байна. Манайд прокурорт сахилгын шийтгэл хараатбусаар хүлээлгэх тогтолцоо байхгүй" гэжээ.
Энд ямар ч обьeкт дурдагдаагүй тул обьeктын үйлажиллагааг доголдуулах боломжгүй.Ингэж яллаж буй бол прокурор-р ажиллах наад захын чадваргүй эсхүл зүйбус нөлөөнд орсон.Аль н ч бсн сахилгын шийтгэл хүлээх-р бн.Манайд прокурорт сахилгын шийтгэл хараатбусаар хүлээлгэх тогтолцоо бхгүй https://t.co/X6ro2F8oT1
— Munkhsaikhan O. (@munkhsaikhan_o) March 2, 2020
Мөн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа "Бид хаашаа яваад байна аа? Энэ ч арай л байна шүү. Ийм дүгнэлт бичиж байгаа прокурор минь арай ч дээ. Энэ төрд ажил хийх хүн үлдэх юм уу ?" хэмээн бичжээ. Ардын Намын УИХ-ын гишүүдээс ганц дуугардаг нь энэ хүн https://t.co/Uh351N1YGi
— Мэндсайхан ЭНХСАЙХАН (@Enkhsaikhan_PM) March 3, 2020
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.