Э.Макроны бодлогыг эсэргүүцэн жагсаж байна

peak.mn
05 сарын 05, 2018

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны нийгэм, эдийн засгийн бодлогыг эсэргүүцсэн томоохон хэмжээний жагсаал өнөөдөр Парис хотод болж байна. Жагсаал Парисын баруун эргийн гудамж, талбайнуудад болж байгаа бөгөөд эсэргүүцлийн ажиллагааг тус улсын “Нугарашгүй Франц” зүүний хөдөлгөөн зохион байгуулж байгаа аж.

“Жагсаалын үеэр нийтийн хэв журмыг сахиулах үүднээс цагдаа, хүчний байгууллагын 2 мянга орчим хүн хамгаалалтад гарна. Жагсаал зохион байгуулагчид ч мөн хамгаалалтын албаа бэхжүүлсэн байгаа” хэмээн Парис хотын цагдаагийн дарга Мишель Дельпюэш өчигдөр мэдэгдсэн байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

жагсаал э.макрон

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.