Эмч нар Д.Трампын биеийн байдлыг хэллээ

Б.Баясгалан
02 сарын 15, 2019

Төлөвлөгөө ёсоор жил бүр хийгддэг эмчийн үзлэгээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын эрүүл мэндийн байдлыг сайн байна гэж үзжээ. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн алба нийтэлсэн байна.

Энэ сарын 8-нд хийсэн эмчийн үзлэгийн үеэр ерөнхийлөгчийн биеийн байдлын талаар зарим мэдээллийг өгчээ. Тодруулбал, Д.Трамп 192 см өндөртэй, биеийн жин нь110,22кг, даралт 118/80, зүрхний цохилт нэг минутад 70, биеийн халуун 36,7 хэмтэй байжээ. 

“Лабораторийн шинжилгээ, эмчийн үзлэгийн дүгнэлтээс харахад ерөнхийлөгчийн биеийн байдал сайн байна гэсэн дүгнэлтэд хүрч байна” хэмээн Төрийн тэргүүний хувийн эмч Шона Конлигийн гарын үсэг зурсан бичигт дурдсан байна.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

/РИА Новости/

Холбоотой сэдвүүд

дональд трамп биеийн байдал

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.