Г.Сайнзаяа
07 сарын 31, 2019
Зун бол хүссэн гоёл чимэглэлээ зүүгээд явж болох улирал. Зузаан куртка, малгай, бойтогноосоо салж зулайнаасаа хөлийн хуруугаа хүртэл ээмэг, бөгж, бодичэйн зүүсэн ч илүүдэх юмгүй чамин харагдана. Нарны гэрэлд гялтганах алтан гинж, бугуйвч, шагайн зүүлт гээд бүсгүй таныг чимэх гоёлоо амжиж сонгоорой.
Aurélie Bidermann
aureliebidermann.com
$155.00
Цэвэр алтан, том шар бөгж зүүдэг цаг нэгэнт ард хоцорчээ. Энэхүү тод улаан чимэглэлтэй алтан бөгж зуны уур амьсгалыг төгс илэрхийлнэ.
Meadowlark
net-a-porter.com
$299.00
Орчин үеийн хэв загвар агуулсан хэрнээ уран баримлын шинж бүхий энэ бөгжийг Шинэ Зеландын Meadowlark брэнд урлажээ. Ямар ч хувцаслалтад тохирох ба хэзээ ч уйтгартай харагдуулахгүй. Усанд норсон ч өнгөө алдаж, зэврэхгүй тул өдөржин зүүж болно.
Artisans of IQ
artisansofiq.com
$135.00
Дун, болор хоёр энэ зуны хамгийн шилдэг трэнд болжээ. Тиймээс аль алинг нь хослуулсан унждаг ээмэг аваарай. Нью Йоркт дизайныг нь гаргаж Зүүн Өмнөд Азийн урчуудын гараар урласан энэхүү ээмэг задгай үдэшлэгт нимгэн урт даашинзтай хослуулбал төгс хослол болно.
Saskia Diez
net-a-porter.com
$385.88
Ажил, болзоо, үдэш, зуны хурим гээд алинд нь ч зүүж болохоор хэмжээтэй байгаа биз. Зун бол сувд нь ихэднэ гэж байхгүй улирал шүү дээ.
Wilhelmina Garcia
wilhelminagarcia.com
€145.00
Дотроо бяцхан гүнж хэвээрээ ч загварлаг, чамин зүйлсэд дуртай эмэгтэй танд энэ бөгж яг тохирно. Барселонд урласан энэхүү алтан бөгж зуны нар ээсэн өдөр таныг үнэхээр ялдам харагдуулна.
Susan Alexandra
shopbop.com
$80.50
Susan Alexandra-гийн дахин давтагдашгүй, онцгой хэлхээ ээмэгнүүд танд таалагдах нь гарцаагүй. Тэр дундаа энэхүү интоортой ээмэг энэ зун таныг дэггүй, дур булаам харагдуулна. Уйтгартай гэж бодсон хувцастай үүнийг хослуулахад л хангалттай.
Alison Lou
shopbop.com
$265.00
Зуны улирлын хамгийн эрэлттэй материал болох хуванцар, шилнээс гарган авсан. Хөгжилтэй, өнгөлөг ийм бугуйвч энэ зун таныг хамгийн загварлаг харагдуулна гэхээр итгэж өгөхгүй л байна уу. Бүү эргэлз, туршаад үзээрэй.
Madewell
shopbop.com
$22.00
Энэхүү резинэн ээмгийн өнгө цаанаасаа л баяр хөөр, таатай уур амьсгал цацруулна. Цагаан, нимгэн даашинз, эсвэл цэцэгтэй усны хувцастай хослуулаад үзээрэй. Бассейнын дэргэд коктейл уугаад л сууж баймаар санагдана гэдэгт эргэлзэхгүй байна.
Ancient Greek Sandals
matchesfashion.com
$43.00
Биднийг дунд сургуульд байхад анклет буюу шагайн зүүлт трэнд болж байсан. Одоо эргэн ирж бид бүхнийг баярлууллаа. Ancient Greek Sandals брэндийн зөөлөн бор арьстай, далайн дун бүхий энэхүү зүүлтийг хараад далайн эргийн гүехэн усыг хөлөөрөө намируулж алхмаар санагдахгүй байна гэж үү.
BaubleBar
shopbop.com
$52.00
Өнгөлөг гоёл чимэглэл авмаар байгаа ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байвал BaubleBar-ын эдгээр ээмгээс эхлээрэй. Өрөөснөөр нь зүүсэн ч болно, чихэндээ олон пийрсингтэй бол нэг дор зүүж, 80-аад оны электрик төрхийг бий болгоорой.
Diana Broussard
shopbop.com
$250.00
Зориг муутай хүмүүст зориулаагүй гэдгийг эртхэн хэлэх нь зүйтэй болов уу. Энэхүү том хэмжээтэй шар неон өнгийн, резинэн бөмбөлгүүд хэлхсэн гинжийг товчтой цагаан цамц, эсвэл богино хар даашинзтай хослуулаад үзээрэй.
Ambush
farfetch.com
$519.30
Энэ оны Мет Гала-гийн сэдвийн хүрээнд энэхүү алтан суурьтай, мөнгөн гоёлтой бөгжийг чихрэн бөгжийг дуурайлган урлажээ. Хүүхэд насны дурсамж тань сэдрэв үү? Дэггүйтмээр санагдсан үедээ зүүхэд тохиромжтой. Дашрамд дурдахад, Ambush брэндийн гоёл чимэглэлээр Лэйди Гага, Канье Уэст тэргүүтэй алдартнууд ихээхэн гангардаг билээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.