"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг дансанд нь шилжүүлж эхэллээ

Х.Оргил
08 сарын 31, 2020

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд шилжүүлж эхэлжээ. Үнэт цаасны данс нь баталгаажсан иргэдийн дансанд энэ сарын 28-ны өдрөөс ногдол ашгийг нь шилжүүлж эхэлсэн талаар "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иас мэдээллээ.

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч 2 сая 512 мянган иргэн бий. Үүнээс 1,6 сая нь хувьцааны дансаа нээлгээд буй. Тэдний 702 мянга нь банкны дансаа мэдүүлсэн гэж ҮЦТХТ мэдээлэл өглөө.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК гэрээнд заасан 179 тэрбум төгрөгийг 100 хувь шилжүүлээд байгаа юм.


Холбоотой сэдвүүд

1072 1072 хувьцаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.