Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд ажиллаж байна | Peak News

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд ажиллаж байна

Б.Баясгалан
01 сарын 15, 2020

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон нутаг дахь томилолт Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд үргэлжилж байна. 

Сумын нутаг дэвсгэрт “Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр” 200 метрийн гүнд олборлолт явуулж байна. Тус уурхай хоногт 390 тонн хүдэр олборлодог бөгөөд жилд 300.000 тонныг олборлох хүчин чадалтай. Сүүлийн таван жилийн хугацааны хагаст нь сул зогссон ч 2017 оноос олборлолтоо сэргээж, технологийн зарим нэг шинэчлэл хийсэн байна. 

Жоншны чанарын агууламж нь буурсаар өдгөө 26.76 хувьтай болсон. Гэхдээ хүдрээ баяжуулах үйлдвэрт угаан 90-95 хувийн чанарын агууламжтай болгодог байна. Одоогийн хүчин чадлаар олборлох юм бол гурван жилийн дараа нөөц нь дуусна. Хэрвээ Зүүн Цагаан дэлийн ордын техник, эдийн засгийн үндэслэл батлагдвал дор хаяж 10-15 жил олборлолт хийх боломжтойг мэргэжилтнүүд хэллээ. 

Бор-Өндөрийн уурхайд 1200 орчим хүн ажиллаж байгаа бөгөөд дундаж нас нь 30-35 байгаа тухай Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба танилцуулав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.