Ерөнхийлөгч Х.Баттулга "Цензургүй яриа" нэвтрүүлэгт уригдлаа

Б.Баясгалан
10 сарын 25, 2018

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг C1 телевизийн "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцохыг урьжээ.

Монгол улсын 2019 оны Улсын нэгдсэн төсвийг батлах гэж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаатай холбогдуулан тус асуудлаар ярилцах аж.

Ерөнхийлөгчийн орох тус нэвтрүүлэг ирэх даваа гарагт буюу 10 дугаар сарын 29-ны 21:00 цагт үзэгчдэд хүрэх юм байна.

Холбоотой сэдвүүд

х.баттулга цензургүй яриа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.