Ерөнхийлөгч Х.Баттулга Япон улсын Ерөнхий сайд Ёшихидэ Сүгад захидал илгээв

Б.Баясгалан
09 сарын 17, 2020

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Япон улсын 99 дэх Ерөнхий сайдаар томилогдсон Ёшихидэ Сүгад баяр хүргэж, захидал илгээлээ.

Ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа гүнзгийрч, бүхий л салбарт өргөжиж буйг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тэмдэглэж, найрамдалт харилцаа, итгэлцэлд суурилсан хоёр орны хамтын ажиллагаа ирж буй он жилүүдэд улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

 Япон улсын 99 дэх Ерөнхий сайдаар томилогдсон Ёшихидэ Сүга

Холбоотой сэдвүүд

х.баттулга япон ёшихидэ сүга

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.