Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа ирэх даваа гарагт эхэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сурталчилгаагаа тавдугаар сарын 24-нд буюу ирэх Даваа гарагт эхэлнэ. Сонгуулийн сурталчилгаа 15 хоног үргэлжилж, зургаадугаар сарын 7-нд өндөрлөх юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно гэж заажээ. 

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв ХҮН электорат" эвслээс Д.Энхбат нарын нэрийг дэвшүүлж, СЕХ нэр дэвшигчээр бүртгэж аваад байгаа.

Холбоотой сэдвүүд

ерөнхийлөгч сонгууль

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.