Эван Мак Грегорын монгол охин Жамьян аавынхаа уран бүтээлийн нээлтэд оролцжээ

Э.Мөнхтуяа
12 сарын 01, 2019

Холливудын од, жүжигчин Эван Мак Грегор үрчилж авсан монгол охин Жамьянтайгаа өнгөрсөн долоо хоногт “Doctor sleep” хэмээх киноныхоо нээлтэд ирсэн байна.

48 настай жүжигчин улаан хивсний ёслолд охинтойгоо зургаа авахуулахдаа бахархалтайгаар харж, гар гараасаа хөтлөлцсөн нь охины жаргалтай өсөж буйг илтгэнэ. Эван Мак Грегор экс эхнэр Ева Маврикстайгаа гэрлэж 4 хүүхдийн эцэг эх болсон бөгөөд тэдний нэг нь монгол охин юм.

Гэвч 2017 онд “Фарго” кинонд хамтран ажилласан 34 настай Мари Элизабет Уинстэдтэй дотно харилцаатай болсноор хосуудын харилцаа дуусгавар болсон юм.  Ийнхүү гэрлэлтээ цуцлуулснаар охин Клара нь аавтайгаа хөндий харилцаатай болсон төдийгүй олон нийтийн сувгаар ээжээс нь салсанд илт дургуйцлаа илэрхийлж байсан удаатай. Харин хэдэн сарын дараа “Birthday cake” хэмээх кинонд хамтдаа зураг авалтанд оролцсон нь харилцаагаа дахин сэргээсэн байх магадлалтай гэж Daily mail cонинд бичжээ. Гэсэн ч энэ удаагийн нээлтэд зөвхөн охин Жамьян нь оролцжээ.


https://www.dailymail.co.uk

Холбоотой сэдвүүд

холливуд хүүхэд үрчлэн

Сэтгэгдэл бичих (6)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.