Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Эзэнгүй ноход зуслангийн бүсийн тарвага, бор гөрөөс рүү дайрах болжээ | Peak News

Эзэнгүй ноход зуслангийн бүсийн тарвага, бор гөрөөс рүү дайрах болжээ

Х.Оргил
10 сарын 29, 2018

Нийслэлийн ногоон бүс болон зусланд зэрлэгшсэн ноход ихээр нэмэгдсэн нь тарвага зурам, бор гөрөөс зэрэг амьтдын тоо толгой цөөрөх гол шалтгаан болж байна.
Иймд зуслангийн бүсэд оршин суугч иргэд, зэрлэг амьтдыг хамгаалах зорилгоор Чингэлтэй дүүргийн 19, Сүхбаатар дүүргийн 19,20, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийн зуслангийн бүсэд “Базалт нэгдэл” ХХК, "Мөнхбуян оргилт" ХХК золбин нохой устгалын ажлыг гүйцэтгэж нийт 46 золбин нохойг устгасан байна.

Энэ оны 11 дүгээр сараас “Эрчимжүүлсэн устгалын ажил” эхлэх бөгөөд 12 дугаар сарын 10 хүртэлх хугацаанд ногоон бүсэд 2 удаа устгалыг зохион байгуулах  аж. Иймээс зэрлэг нохой ихтэй байгаа бол иргэд нутаг дэвсгэрийнхээ байгаль хамгаалагчдад мэдээлэл өгч болох юм.

Нийслэлийн байгаль орчны газрын экологийн боловсрол хариуцсан мэргэжилтэн М.Амгалангаас эзэнгүй ноход тэдний хор хөнөөлийн талаар тодруулахад "Зун зусланд гарсан иргэд нохойгоо орхиж явах нь элбэг. Эдгээр эзэнгүй орхигдсон ноход идэш тэжээлгүй болоод ирэхээрээ нийслэлийн ногоон бүс, ууланд сүрэглэн байрлаж зэрлэг ан амьтан барьсан тохиолдол цөөнгүй. Тиймээс иргэдэд аль болох мэдээллээ ирүүлэхийг хүсч байна. Өнгөрсөн жил Богд ууланд 100 гаруй нохой үүрлэчихсэн байсныг устгуулж байсан. Энэ жилийн хувьд олширч үүрлээгүй байгаа" гэв.

Холбоотой сэдвүүд

нохой нохой устгах

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.