Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Фауст жүжиг дахин тайзнаа тавигдана | Peak News

Фауст жүжиг дахин тайзнаа тавигдана

Х.Оргил
11 сарын 07, 2019

Оросын театр урлагийн сургуулийг найруулагчийн мэргэжлээр дүүргэж ирээд буй залуу найруулагч Мягмарнарангийн Батболдын зориглон барьж авсан алдарт уг жүжиг өнгөрсөн жил Монголын урлагийн ертөнцөд шуугиан тарьсан билээ.

Тэгвэл энэ удаа үзэгчдийн хүсэлтээр энэ сарын 16, 17-ны өдрүүдэд “Фауст” жүжгийг өнөөгийн дэлхийн дахины театрын хөгжлийн түвшинд, орчин үеийн хэлбэр шийдлээр, техник технологийн ололт амжилтыг ашиглан пост драм хэлбэрээр үзэгч та бүхэнд хүргэх гэж байна

Жүжгийн гол дүрд СТА С.Болд-Эрдэнэ, МУГЖ Л.Баттулга, голлох дүрүүдэд Монгол Улсын Ардын жүжигчин Г.Мягмарнаран, МУГЖ Б.Жаргалсайхан, МУГЖ Г.Урнаа, СТА Н.Оюунчимэг нар тоглох аж.

Гётегийн Фауст жүжгийг зохиолч, орчуулагч Н.Пүрэвдагва орчуулсан бөгөөд Жүжгийн Ерөнхий продюсераар МУГЖ Г.Мягмарнаран, зөвлөх найруулагчаар УГЗ, СУИС-н хүндэт Професор Ч.Найдандорж, Ерөнхий зураачаар МУГЖ Г.Ганбаатар, хөгжмийн зохиолч, найруулагчаар СТА М.Болд ажиллажээ.

Аливаа орны театрын хөгжлийн зэрэг зиндааг тодорхойлж байдаг жүжгүүдийн нэг бол яах аргагүй "Фауст" юм. Германы суут зохиолч, гүн ухаантан, натуралист, төрийн зүтгэлтэн Иоганн Вольфганг фон Гёте энэхүү жүжгийн зохиолыг туурвихад амьдралынхаа 60 жилийг зарцуулсан гэдэг бөгөөд уг жүжгийн зохиол нь Фауст (1480—1540) хэмээх Германы суут эрдэмтний бодит амьдралаас сэдэвлэсэн гэж үздэг. Утга төгс халил бүхий уран нарийн хэллэгээр бичигдсэнийхээ хувиар, Гётегийн “Фауст" жүжгийн зохиол нь германы яруу найргийн “Ноён оргил" гэж тооцогддог.
Монголд тавигдах гэж буй "Фауст" жүжгийн ерөнхий найруулагч Мягмарнарангийн Батболд нь ОХУ-ын Москва хотын Театр Урлагийн Академийг драмын найруулагч мэргэжлээр төгссөн тэрээр мөн сэтгэл зүйч, сэтгэцийн эмч мэргэжилтэй юм.

Холбоотой сэдвүүд

жүжиг жүжигчин

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.