“Forbes” сэтгүүлээс зарласан хамгийн чинээлэг жүжигчнээр София Вергара тодров

Х.Оргил
10 сарын 05, 2020

Холливуудын сайхан бүсгүйчүүдийн нэг, жүжигчин София Вергара “Forbes” сэтгүүлээс гаргасан хамгийн өндөр орлоготой жүжигчдийн жагсаалтыг тэргүүлжээ.

Энэ оны эхээр тэрбээр 44,1 сая ам.долларын орлогоороо  Forbes-ийн жагсаалтын хоёрдугаарт орж байсан юм. 

Энэ удаа София Вергара 43 сая ам.долларын ашиг олж ийнхүү чинээлэг, орлоготой эмэгтэй жүжигчдийн жагсаалтыг тэргүүлж эхлэв. Түүний орлогыг үзвэл “America's Got Talent” шоуны улирал бүрээс гэхэд л 10 сая ам.доллар олжээ.

София Вергара "Modern Family" цувралд бүтээсэн дүрээрээ дөрвөн ч удаа Алтан бөмбөрцөг шагналд нэр дэвшиж байсан. Холливудын хамгийн нөлөө бүхий Латин жүжигчдийн нэг юм.

Холбоотой сэдвүүд

forbes холливуд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.