Фото: Иргэдийн санаачилгаар баригдсан анхны гүүр

Х.Оргил
06 сарын 24, 2018

Булган аймгийн Баян-Агт сумын нутаг дахь Цагаан голын рашааны гүүрийг тус сумын албан хаагч, нутгийн иргэд, бизнес эрхлэгчдийн идэвхи санаачлагаар ийнхүү барьжээ. Өмнө нь гүүргүйн улмаас иргэд тус голыг гатлах гэж багагүй бэрхшээлтэй учирч, унаа тэрэгээ хүртэл эвдэхэд хүрдэг эсвэл зөвхөн мориор гаталдаг байсан ажээ.  Гүүр ашиглалтанд орсны үр дүнд нутгийн малчид, аялагч амрагчид Хануйн голыг аюулгүй гатлах боломж бүрдсэн байна.

Тэд ачааны машины 2 тэвшийг холбож гагнаад чулуугаар дүүргэж цементлэх аргаар уг гүүрийг хийжээ.


Холбоотой сэдвүүд

гүүр гүүрэн гарц

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.