Шинэ гүүрэн гарцын нэрийн саналыг иргэдээс авч байна

Х.Оргил
10 сарын 02, 2019

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй, Олимпийн гудамжийг Их Монгол улсын гудамжтай холбосон гүүрэн гарцыг нэршүүлнэ.

Уг гүүрэн гарцад нэрийн санал ирүүлэхийг урьж байна.

Саналыг энэ сарын 10-ны өдрийг дуустал цахим шуудангийн o.bayarmaa@uda.ub.gov.mn хаяг болон Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Ц.Жигжиджавын гудамж – 7/1, Нийслэлийн Засаг захиргааны II байр, “Хангарди ордон” 11 давхар 1107 тоот, Утас: 11-313262 /ажлын цагаар/ авч байна.

Холбоотой сэдвүүд

гүүр гүүрэн гарц

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.