Фото: Хэсэг залуус "Ямаанд мөнгө өглөө" гэж хотын төвд ямаатай жагсав

Б.Баясгалан
05 сарын 13, 2020

Засгийн газар өнгөрсөн долоо хоногт малчдын борлуулж буй нэг кг ноолуур тутамд төрөөс 20.000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг эсэргүүцэж,"Эерэг нийгэм" төрийн бус байгууллага өнөөдөр хотын төвөөр "ямаа"-тай жагслаа.

Энэ үеэр жагсаалд оролцогчид "Бид аргагүйн эрхэнд энэ жагсаалыг хийж байна. Засгийн газраас сүүлд гаргасан шийдвэр нь ямаанд мөнгө өгч буй гурав дахь тохиолдол болж байна. Залуучуудын бодлого биш дандаа ямаа ярьж байна" 

Тэд "Бизнесүүд дампуурч 50.000 залуучууд ажилгүй боллоо", "Битгий давар", "Хэлэх үг байна", "Жинхэнэ ЖДҮ дампуурлаа", Залуучууд тэнэг биш" гэсэн үгтэй лоозон барьж, ямаа хөтөлжээ.


Үйл явдлаас гэрэл зургаар хүргэж байна.

Холбоотой сэдвүүд

жагсаал ямаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.