Фото: Холливуд дахь Монгол од

Х.Оргил
08 сарын 18, 2020

Холливүүдийн алдарт жүжигчин Жонни Депп, Роберт Паттинсон нарын тоглосон "Waiting for the barbarians"  уран сайхны кино Монголд албан ёсны эрхтэйгээр энэ сарын 21-ээс эхлэн гарах гэж буй.

Энэхүү киноны гол дүрд монгол жүжигчин Б.Ганчимэг тоглосон юм. Мөн Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Б.Гүрсэд , Г.Дөлгөөн-Эрдэнэ нар тогложээ.

Б.Ганчимэгийн хувьд Холливүүдийн "Wonder Woman" (2017), "Ex Machina" (2014), "Sweet Lies" зэрэг кинонд дүр бүтээж байсан бөгөөд Лондонд жүжигчний мэргэжлээр төгссөн юм. Тэрбээр одоо Их Британид жүжигчин болон моделиор ажилладаг.

Холбоотой сэдвүүд

жүжигчин холливуд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.