Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Фото: Улаанбаатарын түүхийг харуулсан Японы гэрэл зурагчны үзэсгэлэн | Peak News

Фото: Улаанбаатарын түүхийг харуулсан Японы гэрэл зурагчны үзэсгэлэн

Л.Баяржаргал
10 сарын 14, 2017

Японы гэрэл зурагчин Сүгияама Тэрүзогийн ““Дэлхийд түгсэн Монголын соёлын өвүүд, Улаанбаатар хот /1983-2016/” гэрэл зургийн үзэсгэлэн өчигдөр Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дэлгэгдлээ. 

Гэрэл зурагчин Сүгияама Тэрүзо ЮНЕСКО-гийн Монголын үндэсний хорооны дэмжлэгээр Монголын урлагийн бүтээлүүдийн гэрэл зургаар 1987 онд Японд дөрвөн боть цомог хэвлүүлжээ. Тэрээр Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан тус үзэсгэлэнг зохион байгуулж байгаа юм.

Мөн тэрээр 1987 онд Монголын шашны зураг, 1988 онд Монголын дүрслэх урлаг, 1990 онд Монголын сүм хийд болон архитектур /Монголын цутгамал бурхад/, Монголын түүх болон дүрслэх урлагийн түүвэр, 1992 онд Монголын нүүдэлчид, 1996 онд Монголын зохиогч нь тодорхойгүй өвийн олдвор ба Чингис хааны талын тэмдэглэл, 1998 онд Монголын шашны дүрслэх урлаг зэрэг гэрэл зургийн цомог болон ном гаргажээ.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Монгол Улсын БСШУСЯ-наас гэрэл зурагчин Сүгияама Тэрүзог "Соёлын тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнасныг гардуулан өглөө.

Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, гэрэл зурагчны бүтээлүүдийг үзэж сонирхов.

Тус үзэсгэлэн энэ сарын 22-ныг хүртэл үзэгчдийн хүртээл болох юм байна.

Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.