Х.Оргил
03 сарын 05, 2019
Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайн нурангид дарагдсан дөрвөн иргэн, хоёр техник рүү хүрч очих зам тавьж, усыг соруулах хоолойн холболтыг хийж дуусгаад байна.
Өчигдөр манай гэрэл зурагчин газар дээр нь сурвалжлаад ирсэн юм. 18 цагийн байдлаар үлдсэн хоёр хүнийг олоогүй хэвээр байсан бөгөөд өнөөдөр өглөө эрлийн ажил үргэлжилнэ.
“Эко-Алтан Заамар” компанийн энэхүү ил уурхай нь 80 метрийн гүн, 100 метрийн өргөн. Уурхайн зүүн хэсэгт нуралт үүссэнээс болж зургаан хүн "КАТ" 347 загварын эксковатор, КАТ-D-8-T бульдозер дарагджээ.
Одоогоор хоёр хүнийг авраад байгаа талаар ОБЕГ мэдэгдсэн. ОБЕГ-ын аврах, эрэн хайх ажиллагааны шумбагч нар 7-15 см мөсийг цөмлөж шумбалт хийсээр байна. Техник нь шаварт барьцалдаж мөстөж хөлдсөн тул татсан татсан төмөр нь тасарч ажиллагаа явуулахад хүнд байгаа аж.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.