ОБЕГ: 13:32 цагт нуранги дороос дахин нэг иргэний цогцсыг гаргалаа

peak.mn
03 сарын 03, 2019

Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайн нурангид дарагдсан иргэдийн цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Аврагчид өчигдөр таван метрийн гүнд найман удаагийн шумбалт хийж, 19:04 цагт нэг иргэний цогцсыг гаргасан бол өнөөдөр 13:32 цагт дахин нэг иргэний цогцсыг гаргалаа.

Нурангид дарагдсан хоёр техник рүү хүрч очих замыг тавьж дуусгасан бөгөөд ундарсан усыг соруулж зайлуулах ажил хийгдэж байгаа ч ундарга нь татрахгүй байгаа тул аврах ажиллагаа хүнд нөхцөлд үргэлжилсээр байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Холбоотой сэдвүүд

заамар обег экоалтанзаамар

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.