Гадаад дахь монголчууд саналаа өгч эхэллээ

Л.Дэлгэрмаа
06 сарын 20, 2024

Дэлхийн 34 улсад суугаа 13095 сонгогч Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлж, нэрс нь баталгаажсан. 

Тэд өнөөдрөөс оршин суугаа улсынхаа цагаар 07:00-22:00 цагийн хооронд саналаа өгч эхэллээ. Санал хураалт  энэ сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ. 

Гадаад улс дахь сонгогчид өөрийн бүртгүүлсэн Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт байрлах санал авах байранд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ очиж сонгох эрхээ эдлэх юм.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.