Л.Дэлгэрмаа
05 сарын 09, 2024
Гадаадад амьдарч, сурдаг иргэд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх боломжтой болсон гэж Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдэгдлээ. Тэд гадаад улсад амьдардаг иргэдийн санал авах ажлыг удирдан зохион байгуулах Төв комиссын тогтоолын хүрээнд хилийн чанадад ажилладаг Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд 47 Салбар комисс байгуулсан.
Энэхүү салбар комиссыг байгуулснаар гадаад улс дахь сонгогчид сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлж, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх боломж нээгдэж байна.
Тодруулбал, гадаадад байгаа сонгогчид 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө дипломат төлөөлөгчийн газарт биечлэн очих эсхүл https://election.burtgel.gov.mn/request хаягаар нэвтэрч сонгуульд оролцох хүсэлтээ цахимаар гарган сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх аж.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар 48 гишүүнийг сонгох сонгуульд Монгол Улсын нутаг дэвсгэр сонгуулийн нэг тойрог байх бөгөөд гадаад улсад суугаа сонгуулийн эрх бүхий иргэд нам, эвсэлд санал өгч сонгуульд оролцож сонгох эрхээ эдэлнэ.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар дараах Дипломат төлөөлөгчийн газрын дэргэдэх Салбар комисс гадаад улс дахь сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах юм.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [49.196.106.139] ・ 2024.05.30 Хариулах
Консул дээр очиж өгнө гэх шиг
Зочин [96.231.200.96] ・ 2024.05.14 Хариулах
Test
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь