Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Галаас 2 хүүхдийн амь аварсан иргэдийг ХЭҮК дээд шагналаараа шагналаа | Peak News

Галаас 2 хүүхдийн амь аварсан иргэдийг ХЭҮК дээд шагналаараа шагналаа

Х.Оргил
11 сарын 08, 2019

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын даргын тушаалаар хүний эрхийн төлөөх сайн үйлстэн, хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг иргэн С.Хишигдалай болон түүний тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Д.Баасандо нарыг дээд шагнал болох "Хүний эрхийн төлөө" тэмдэг мөн мөнгөн шагнал дагалдуулан шагналаа.

ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж:  "Хүний эрхийг дугаарлаж болдоггүй. Гэхдээ хүний хамгийн чухал эрх бол амьд явах эрх. Ямар ч ажил үүргийн хувааргүй мөртлөө зөвхөн хүний халуун сэтгэлээр хоёр хүүхдийн амийг аварсан та нараар бахархаж байна. Тийм учраас бид хамгийн эрхэм шагналаа гардуулахаар шийдсэн" 

С.Хишигдалай: "Би гавьяа байгуулна гэж галаас хүн авраагүй, иргэний үүргээ гүйцэтгэсэн ч ийм нэр хүндтэй шагналыг хүлээн авсандаа баяртай байна. Тухайн үед үйлчлүүлж байсан хүнтэйгээ хоёулаа сандарч гүйн ороход ороход 14 настай эгч нь бага дүүгээ аваад гарсан. Зөрөөд ортол гэрт 2 хүүхэд тэврэлдээд уйлчиж байхыг хараад маш их сандарсан. Хүүхдүүд нүцгэн байсан учраас хөнжлийг нь шүүрч аваад боогоод гаргасан. Машиндаа суулгаад байж байтал аврагчид тэр дороо ирсэн" гэлээ.

“Хүний эрх” тэмдгийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын дээд шагнал бөгөөд Үндсэн хууль, бусад хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжихэд идэвх санаачилга, үр бүтээлтэй ажиллаж нийгэмд бодит хувь нэмэр оруулсан төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, хувь хүмүүс, гадаадын иргэнд олгодог юм байна.

Бичлэг:

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.