Төв аймагт гал түймэр унтраах сайн дурын бүлгэм байгууллаа

Л.Баяржаргал
09 сарын 05, 2017

Төв аймгийн Батсүмбэр, Жаргалант сумдын иргэд гал түймэр унтраах сайн дурын бүлгэм байгуулжээ. Орон нутгийн иргэд өөрсдөө гарын доорхи багаж хэрэгслийг ашиглан галыг шуурхай унтраах, тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тус сайн дурын бүлгэмийг байгуулсан бөгөөд Төв аймгийн Онцгой байдлын газраас гишүүдийг хөдөлмөр хамгааллын хувцсаар ханган, сургалтад хамруулсан байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.