Гэр хорооллын шороон замуудыг засжээ

Б.Баясгалан
11 сарын 13, 2018

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хотгор гүдгэр ихтэй шороон замуудыг засварлажээ. 

Тус дүүргийн Засаг даргын 08 дугаар сарын 30-ны өдрийн А/411 дүгээр захирамжаар хот тохижуулах зардлаас 49.9 сая төгрөг шийдвэрлэн, шороон замын засварын ажлыг гүйцэтгэсэн байна.

Тодруулбал, машинаар болон явган зорчиход хүндрэлтэй байсан гэр хорооллын 21 хорооны гудамжны 38.843 метр замыг 442 машин шороо асгаж, тэгшлэн, 6 байршилд 51 метр үерийн ус зайлуулах хоолойг суурилуулсан байна.


Эх сурвалж: https://zasag.mn/m/skhd/

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.