Б.Баясгалан
10 сарын 26, 2020
Боловсролын салбарын цахим шилжилттэй холбоотой асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр сурагчдын амралтын талаар тус яамны дэд сайд Г.Ганбаяр "Хичээл, сургалтын үйл ажиллагаа жигдэрсэн, хэвийн явагдаж байна. 9 дүгээр сарыг бүхэлд өнгөрсөн хичээлийн жилийн сүүлийн хоёр улирлын хичээлийг нөхөх сар болгосон. 10 дугаар сарын 01-нээс 2019-2020 оны хичээлийн жилийн хичээл эхэлсэн.
Нэгдүгээр улирлын хичээл 12 дугаар сарын 24-нд амарна. Хоёрдугаар улирлын хичээл 2 дугаар сарын 01-нд ороод 3 дугаар сарын 29-нд амарна. Бага анги 5 дугаар сарын сүүлээр, дунд, ахлах анги 6 дугаар сарын 08-нд амарна.
Улмаар энэ хичээлийн жил гурван улирлаар явагдана. Өвлийн хүйтэнд ханиад томуугаас сэргийлэх зорилгоор энэ жилээс эхлэн гурван улирлаар хичээл, сургалтын үйл ажиллагааг явуулахаар болсон" хэмээлээ.
Сэтгэгдэл бичих (4)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.126.89.214] ・ 2020.10.30 Хариулах
12r sariin 1nd amaraagaachee haniad ih bn
Зочин [103.229.123.238] ・ 2020.10.29 Хариулах
Бага ангиа 12 Оскарын 1 ээс амраагаад хүүхдүүд цөхөрч ядарч бна шүү Эрүүл мэнд хэрэгтэй
Зочин [202.179.24.25] ・ 2020.10.29 Хариулах
Хоёрдугаар улирлын хичээл 2 дугаар сарын 01-нд ороод 3 дугаар сарын 29-нд амарна. гэсэн чинь юу гэсэн үг вэ? ойлгомжгүй байна. Тэгснээ 5 сарын сүүлчээр амрана гээд тэнэг юм бичдэг юм бэ? 3-29-нд хэд хоног амраад хэднээс эхлээд 5 сарын сүүлчээр тарах юм бэ? ямар ч өгүүлбэрийн утга найрлага агуулга алга байна.
Зочин [66.181.185.99] ・ 2020.10.26 Хариулах
Цэцэрлэгээ амрааж болдоггүй юмуу
Санал болгох
1 Сонгогчийн боловсрол: Таны сонгох нэр дэвшигч итгэлтэй хүн мөн үү?
2 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
3 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
4 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
5 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь