ГССҮТ, ХСҮТ-ийн эмч нар хамтран эрхтэн хадгалах мэс заслыг амжилттай хийлээ

Б.Баясгалан
10 сарын 22, 2020

ГССҮТ, ХСҮТ-ийн ерөнхий мэс заслын эмч нар хамтран эрхтэн хадгалах мэс заслыг 2020 оны 10 дугаар сарын 21-нд амжилттай хийлээ. Тодруулбал, Эмчлүүлэгч 28 настай эрэгтэйн баруун талын атгаал ясны дээд хэсгийн хорт хавдрыг авч баруун талын атгаал ясыг тайран мөрний үеийг сольсон эрхтэн хадгалах мэс засал хийв.

Дашрамд дурдахад, 
ГССҮТ сүүлийн 10 жилд нилээд олон шинэ технологийг Монголд амжилттай нутагшуулсан. Тухайлбал, Түнхний хиймэл үеийг хагас, бүтнээр солих, өвдөгний хиймэл үеийг хагас, бүтнээр солих, өвдөг, түнхний дурангийн мэс засал хийдэг болсон байна.



Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Холбоотой сэдвүүд

гссүт мэсзасал хсүт

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.