ХСҮТ-ийн эмч нар элэг шилжүүлэн суулгах 9 дэх мэс заслаа амжилттай хийлээ

peak.mn
01 сарын 24, 2019

Хавдар Судлалын Үндэсний төвийн эмч нар элэг шилжүүлэн суулгах ес дэх удаагийн хагалгааг амжилттай хийжээ. 

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Дөнгөж сая Ж.Чинбүрэн даргатай ХСҮТөвийн хамт олон маань элэг шилжүүлэн суулгах 9 дэх мэс заслаа амжилттай хийж дуусчээ. Бас нэг хүнд амьдрал бэлэглэсэн алтан агшин. Манай мэс засалчдаас Эрхүүгийн хавдрын төвийнхөн туршлага судлахаар мөн иржээ. Баяр хүргэе Та бүхэндээ. Өвчтөн маань хурдан эдгэрэх болтугай. Сайхан мэдээ дуулгасан Ж.Чинбүрэн эмчдээ баярлалаа. Таатай мэдээг найзуудтайгаа хуваалцъя гэж бодлоо. Та бүхэн маань ч бас баярлана даа. Сайн үйлс дэлгэрэх болтугай" гэжээ.

Холбоотой сэдвүүд

мэсзасал хсүт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.