Гурван байршилд зам хаана

Б.Баясгалан
07 сарын 28, 2018

Автозам болон дулааны шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд нийслэлийн Авто замын хөгжлийн газраас өнөөдрийн 23.00 цагаас маргаашийн 07.00 цаг хүртэл гурван байршид зам хаахаар болжээ. Үүнд:

1. Их сургуулийн гудамж, Герман элчингийн уулзвараас Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвар хүртэлх зорчих хэсгийн 2 эгнээг дулааны шугам өргөтгөж байгаа ажлын хүрээнд Бага тойруугийн зам болон Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвараас зүүн тийш чиглэх авто замыг 2018 оны 07 дугаар сарын 28-ны 23:00 цагаас 07 дугаар сарын 29-ний 06:00 цаг хүртэл,


2. Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамжны замыг бохирын шугам татах ажлын хүрээнд 2018 оны 07 дугаар сарын 28-ны 23:00 цагаас 07 дугаар сарын 29-ний 07:00 цаг хүртэл,


3. Сүхбаатар дүүрэг, Авто замчдын гудамжны замыг цэвэр усны шугам татахаар 2018 оны 07 дугаар сарын 28-ны 23:00 цагаас 07 дугаар сарын 29-ний 07:00 цаг хүртэл тус тус түр хаахаар болжээ.


Холбоотой сэдвүүд

зам зам хаах

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.