Гурван улс хамтарсан уриалга гаргалаа

Л.Баяржаргал
09 сарын 02, 2017

Монгол улс, АНУ, Япон улсын гурван талт уулзалт наймдугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотноо болов. Тус уулзалтаар гурван улсын төлөөлөгчид БНАСАУ наймдугаар сарын 29-нд Япон улсын нутаг дэвсгэр дээгүүр баллистик пуужин харвасан нь бүс нутгийн тогтвортой байдалд заналхийлж буй үйлдэл учир тус улсыг энэ үйлдлээ даруй зогсоож, олон улсын өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхийг уриаллаа.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.