“Huawei” компани 200 сая гаруй ухаалаг гар утас зах зээлд нийлүүлжээ

peak.mn
12 сарын 26, 2018

БНХАУ-ын мэдээллийн технологийн салбарын тэргүүлэгчдийн нэг “Huawei” компани энэ онд 200 сая гаруй ухаалаг гар утас хэрэглэгчдийн гарт хүргэж, шинэ дээд амжилт тогтоосон тухай тус компанийн төлөөлөгч мэдээлэв.

“2010 онд тус компани 3 сая орчим ухаалаг гар утас зах зээлд нийлүүлж байсан” гэж Зах зээлийн судалгааны “IDC” байгууллага мэдээлж байжээ. “Huawei” компани нь 2018 оны гуравдугаар улиралд ухаалаг гар утасны борлуулалтын хэмжээгээрээ “Apple” компанийг ардаа орхиж, “Samsung” компанийн дараа хоёрдугаарт орсон юм.  

Компанийн төлөөлөгчийн мэдээлснээр, “Huawei” компанийг цаашид ухаалаг гар утасны шинэ эрин үеийн манлайлагч болгож, дэлхий нийтийн таашаалд нийцсэн брэнд болгоход гол анхаарлаа хандуулах ажээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Xinhua

Холбоотой сэдвүүд

huawei гар утас

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.