Их хэмжээний мансууруулах бодис худалдан авч байгаад баригджээ

peak.mn
06 сарын 27, 2018

Тонга улсын цагдаагийн ажилтнууд 58 килограмм кокаин төрлийн мансууруулах бодис худалдан авч байсан хоёр залууг үйлдэл дээр нь баривчилсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.

Уг мансууруулах бодисын үнэ зах зээлийн ханшаар 14.8 сая ам.доллар болох байсан аж. Хаапай арал дээр явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үеэр тус улсын цагдаагийн ажилтнууд дээрх хэргийг үйлдсэн 26-28 насны хоёр иргэнийг баривчилсан байна.

Цагдаагийн комиссар Стефен Калдвэл хэлэхдээ “Мансууруулах бодистой тэмцэх нь зөвхөн цагдаагийн бие бүрэлдэхүүний төдийгүй Тонга улсын өмнө тулгараад буй хүндхэн сорилтуудын нэг болж байна” гэжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг 

Холбоотой сэдвүүд

мансууруулах бодис тонга

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.