Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Сэтгэцэд нөлөөлдөг мансууруулах бодис хураажээ | Peak News

Сэтгэцэд нөлөөлдөг мансууруулах бодис хураажээ

peak.mn
07 сарын 03, 2018

АНУ-ын Индиана муж улсын цагдаагийн газрын ажилтнуудын явуулсан мансууруулах бодистой тэмцэх ажиллагааны үеэр Трампын нүүрний төрхийг товойлгосон сэтгэлийн хөөрөлд оруулдаг мансууруулах шахмал эм бэлдмэлийг хураасан тухай даваа гарагт тус муж улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжлав.

Дээрх мансууруулах бодисыг зургадугаар сарын сүүлээр хураасан бөгөөд уг шахмалуудын нэг талд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын нүүрний төрхийг товойлгосон бол нөгөө талд нь түүний “Америкийг дахин агуу гүрэн болгоцгооё” хэмээх ишлэлээс "GREAT AGAIN" /Дахин Агуу/ гэдэг үгсийг авч сийлсэн байжээ.

Орон нутгийн нэгэн сонины мэдээлснээр, цагдаагийн ажилтнуудын сүүлийн хоёр долоо хоногийн турш явуулсан ажиллагааны үеэр мансууруулах бодистой холбоотой нийт 272 гэмт хэргээр баривчлан саатуулах ажиллагаа явуулсан байна. Уг ажиллагаануудын үеэр сэтгэлийн хөөрөлд оруулдаг бэлдмэлээс гадна кокаин, героин, марихуан болон бусад төрлийн хууль бус мансууруулах бодисыг хураасан ажээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

мансууруулах бодис сэтгэц

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.