Их насанд Тод манлай уяач Т.Галбадрахын бор морь түрүүллээ

Б.Баясгалан
07 сарын 11, 2019

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын их насны хурдан морьдын уралдаан Хүй долоон худагт боллоо.

Гарааны зурхайгаас их насны 271 морь уралдсанаас Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Т.Галбадрахын борь морь түрүүллээ. 

Аман хүзүүнд Завхан аймгийн Завханмандал сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ц.Мөнххуяагийн цавьдар морь


Айргийн гуравдугаарт Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Х.Бадамсүрэнгийн хээр морь


Дөрөвдүгээрт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Баттөрийн хар морь


Тавдугаарт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд морь тус тус хурдлав.

Холбоотой сэдвүүд

их нас хурдан морь

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.