"Их Шүүдэргэнэ" эмийн сан бүртгэгдээгүй эм худалдаалж байжээ

Х.Оргил
07 сарын 01, 2019

НМХГ-аас Баянгол дүүрэг байрлах “Их Шүүдэргэнэ Ариунаа” ХХК-ийн "Их Шүүдэргэнэ" эмийн сангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар тус эмийн сан нь хүчингүй жороор эм олгосон, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмээр үйлчилсэн нь илэрчээ. Мөн эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанар аюулгүй байдлыг хангаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Эдгээр зөрчилд ЗТХ-ийн 6.6 дугаар зүйлийн 4.1, 6.17 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасны дагуу торгуулийн арга хэмжээ авлаа. Тус эмийг хураан авч, устгуулахаар комисст шилжүүллээ.

Холбоотой сэдвүүд

мхг эмийн сан

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.