Зөвшөөрөлгүй ажиллаж байсан цэцэрлэгийг хаалаа

Х.Оргил
02 сарын 22, 2019

Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Боловсролын хяналтын улсын байцаагчид хяналт шалгалт хийж зөвшөөрөлгүй ажиллаж байсан цэцэрлэгийг хаалаа.

Тухайлбал Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Дүнжингарав хотхонд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байжээ.

Иймээс Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэлийн арга хэмжээ ногдуулан, зөрчлийн үр дагаврыг арилгуулах албан даалгавар хүргүүлсэн гэв.

Уг цэцэрлэгт хяналт шалгалт хийхэд 5 хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан аж.


Холбоотой сэдвүүд

мхг цэцэрлэг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.