Индонезид болсон гамшгийн улмаас амиа алдагсдын тоо 1347 хүрчээ

peak.mn
10 сарын 03, 2018

Өнгөрсөн баасан гарагт Индонезийн Сулавеси аралд болсон хүчтэй газар хөдлөлт, цунамигийн улмаас амиа алдагсдын тоо 1347-д хүрлээ гэж тус улсын Гамшгийн нөлөөллийг буруулах агентлагийн төлөөлөгчид мэдэгдлээ.

Сулавеси арлаас холгүй 7.5 баллын хүчтэй газар хөдөлж, 6 метрийн өндөр давалгаа үүсгэсэн нь Палу хотыг дайран өнгөрсөн билээ.

Гамшигт өртсөн ард иргэд хоол хүнс, түлш, усны хомсдолын улмаас дэлгүүр, шатахуун түгээх станц руу халдаж, хулгай хийж байгаатай холбогдуулан цагдаа нар урьдчилан сэргийлэх арга хэмжээ аван ажиллаж байна.

“Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн хулгайлсан иргэдэд цагдаа нар уучлал үзүүлж, зөөлөн хандаж байгаа боловч зарим иргэд компьютер, бэлэн мөнгө хулгайлсан хэргээр баривчлагдсан” гэж Индонезийн Цагдаагийн албаны дэд дарга Ари Доно Сукманто хэллээ.

Мөн тэрбээр, хоол хүнсний тусламж ирсэн бөгөөд одоо хуваарилах л шаардлагатай байна гэж хэлэв.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

гамшиг индонези

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.