Индонезод хөлөг онгоц осолдож, 17 хүн амиа алджээ

МОСКВА. /RIA Novosti/. Индонезын эрэг хавьд зорчигч тээврийн хөлөг онгоц осолдсоны улмаас 17 хүн амиа алдаж нэг хүн сураггүй болсонд тооцогдож байгаа тухай Синьхуа агентлаг мэдээлжээ.

Индонезын Зүүн Ява мужийн эрэг хавьд явж байсан хөлөг онгоц хөмөрсний улмаас хоёр хүн амиа алдсан гэж урьд нь мэдээлж байв.

Синьхуа агентлагийн мэдээлснээр, ослын үеэр 39 зорчигчийг аварч чаджээ. Одоогийн байдлаар эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд түүнд дөрвөн шумбагч оролцож байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

индонез хөлөг онгоц

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.