Инээдмийн баярт зориулж “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгийг тоглоно

Б.Баясгалан
04 сарын 01, 2019

Дөрөвдүгээр сарын 1-н буюу "Инээдмийн баяр"-ыг тохиолдуулан Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид “Эцсийн зогсоол зөвхөн чи” инээдмийн жүжгийг толилуулахаар болжээ.

Тодруулбал, Английн инээдмийн жүжгийн алдарт зохиолч Рэй Куни болон Ж.Чэпмэн нарын “Ор хөнжил ба ноёд хатагтай” зохиолоос сэдэвлэн бүтээсэн найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулга “Эцсийн зогсоол зөвхөн чи” инээдмийн жүжгийг өнөөдөр буюу 4 дүгээр сарын 1-нд 19.00 ганцхан удаа тоглох аж.

Дүрүүдэд:

МУГЖ Ж.Оюундарь
МУГЖ Л.Дэмидбаатар
АЖ С.Сарантуяа
СТА Б.Одончимэг
СТА Б.Отгонбат
СТА Д.Баттөмөр
СТА М.Тогтохжаргал нар тоглоно.

Үргэлжлэх хугацаа: 120 минут

Насны ангилал: +16

Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамаарч: 10,000, 15,000, 20,000 төгрөг аж.

Эх сурвалж: Улсын Драмын Эрдмийн Театр

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.