Б.Баясгалан
12 сарын 08, 2021
Инстаграм платформ өсвөр насныханд туслах, эцэг эхчүүд хүүхдийнхээ тус аппликэйшнийг хэрэглэх цагийг хянах боломжийг олгох үүднээс аппликэйшндээ нэмэлт өөрчлөлт оруулснаа зарлажээ.
Тийнхүү өөрчлөлтийн хүрээнд эцэг эхчүүд хүүхдийнхээ Инстаграм ашиглах цагийг хянаж, цаг зааж өгч болох болсон хүүхдүүд өөрсдөө ч тодорхой цагийн хязгаар тогтоож, тухайн аппликэйшнийг ашиглах цаг өөрийнх нь тогтоосон хязгаарт хүрвэл анхааруулга ирэхээр тохируулж болох болсон байна.
Инстаграмын хувьд өсвөр насны хүүхдүүдийн дунд сэтгэл санааны эмгэг үүсгэдэг болох нь олонд илчлэгдсэнээс хойш олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэл хүлээгээд байсан юм. Улмаар тухайн өөрчлөлтийг Инстаграмыг хариуцан удирддаг Адам Моссери цахим аюулгүй байдлын хүрээнд хийгдэж буй мөрдөн шалгах ажиллагаанд оролцохоос нэг хоногийн өмнө танилцуулсан байна.
Өөрчлөлт энэ мягмар гарагаас Их Британи, Ирланд, АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд улсуудад идэвхжиж, хэрэглээнд нэвтрэх гэнэ.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.