"Цахим соёл” аяныг эхлүүлээд байна

Б.Баясгалан
01 сарын 06, 2022

Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар хамтран цахим орчны зөв зохистой хэрэглээг төлөвшүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, цахим орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтэд эерэг мэдээ, мэдээллийг түгээх зорилгоор “Цахим соёл” аяныг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлүүлж байна.

ХХЗХ-оос 2020 онд "Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын үндэсний суурь судалгаа", 2021 онд "Интернэтийн зохистой хэрэглээ, мэдээллийн технологийн аюулгүй суурь" судалгааг хийсэн билээ. Судалгааны дүгнэлтээр цахим орчинд 3 хүн тутмын 1 нь бусдаас гутаан доромжилсон агуулга бүхий сэтгэгдэл авдаг гэсэн байна. 

Танд, бидэнд үүнийг өөрчлөх боломж бий. Цахим орчинд бусдын эрхийг хүндэтгэн, ёс зүйтэй соёлтой хэрэглээг төлөвшүүлье.

Холбоотой сэдвүүд

сошиал медиа сошиалтрэнд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.