“James Bond”-ын шинэ ангийн дууг Билли Айлиш дуулна

Peak.mn
01 сарын 15, 2020

ВАШИНГТОН. /AP/. Ирэх дөрөвдүгээр сард нээлтээ хийх “James Bond” цуврал киноны “No Time To Die” нэртэй шинэ ангийн дууг Америкийн залуу поп дуучин Билли Айлиш дуулахаар болжээ.

Өнгөрсөн 12 дугаар сард 18 нас хүрсэн Б.Айлиш уг алдарт цувралын дууг дуулсан хамгийн залуу уран бүтээлч болж байна. “Энэ бүхний нэгэн хэсгийг бүтээх нь миний хувьд нэр төрийн хэрэг. Би одоо ч цочирдсон хэвээр байна” гэж залуу дуучин хэлжээ. 

Ташрамд дурдахад, “James Bond” цувралын хамгийн сүүлд буюу 2015 онд гарсан “Spectre” ангийн “Skyfall” /Адель/, “Writing's On The Wall” /Сэм Смит/ дуу тус тус “Oscar”-ын шагнал хүртсэн юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

james bond дуу billie eilish no time to die

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.