Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Ж.Батзандан: Ерөнхийлөгчийн зарлигааар эрх нь түдгэлзсэн 17 шүүгчийн нэг нь хил давсан байна | Peak News

Ж.Батзандан: Ерөнхийлөгчийн зарлигааар эрх нь түдгэлзсэн 17 шүүгчийн нэг нь хил давсан байна

Б.Баясгалан
07 сарын 01, 2019

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр долоо хоног бүрийн даваа гарагт цаг үе болон нийгэмд тулгамдсан асуудлаар мэдээлэл хийхээр болжээ.

Мэдээллийнхээ үеэр Ж.Батзандан "Өнгөрсөн долоо хоногийн гол асуудал Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, 17 шүүгчийн бүрэн эрхийг чөлөөлсөн асуудал байлаа. Мөн УИХ-ын 5 гишүүн дахин 8 шүүгчид хариуцлага тооцох шаардлагыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлсэн.

Авлигын хэрэгт холбогдсон нэр бүхий албан тушаалтнууд гадаад руу зугтлаа гэсэн мэдээллүүд ирж байна. АТГ Ц.Элбэгдорж, Т.Бадамжунай, Ц.Сандуй нарыг авчрахаар эрэн сурвалжлах ажиллагаа явуулж буй гэх мэдээллүүд байна. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчээс нэр бүхий шүүгч хил давж гарсан гэдэг мэдээлэл бас орж ирлээ. Түүний нэрийг би Засгийн газраас авсан. Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтан, шүүх, прокурорынхон гадагшаа зугтаж гарахыг яаралтай зогсоо гэсэн шаардлагыг өнөөдөр Улсын Дээд шүүхэд албан ёсоор хүргүүлж байна" хэмээн мэдээллээ.

Холбоотой сэдвүүд

бүрэн эрх ж.батзандан шүүгч

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.