Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Ж.Батзандан: С.Эрдэнэ гишүүн Найрамдал зуслангийн газрыг өөрийнхөө ах дүү хамаатан садандаа өгсөн | Peak News

Ж.Батзандан: С.Эрдэнэ гишүүн Найрамдал зуслангийн газрыг өөрийнхөө ах дүү хамаатан садандаа өгсөн

Х.Оргил
05 сарын 23, 2019

“Найрамдал” зуслангийн газрыг хувааж авсан гэх хүмүүсийн дунд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын нэр гарсан. Тэгвэл энэ талаар тэрбээр тайлбар хийсэн юм. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

"УИХ-ын гишүүн Л.Болд бид хоёрын нэр дээр Найрамдал зусланд газар байгаа бол эрхэм сэтгүүлч, иргэд та бүхэнд үнэ төлбөргүй өгье. Гэрчилгээг нь олоод ирээрэй. Харин АН-ын дарга С.Эрдэнэ гэдэг хүн Найрамдал зуслангийн газрыг өөрийнхөө хамаарал бүхий хүмүүст өнгөрсөн 4 жилийн турш өгч ирсэн. Хулгай нь баригдаад ирэхээр хуурамч нэр тавьж байх шиг байна. Найрамдал зуслан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяанд байдаг газар. Тиймээс сайдын эрх мэдлийн хүрээнд газраас хумсалсан. Би өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэтэй уулзана. Уулзаад эзэмшигчдийн нэрсийг нь та нарт гаргаад өгье, хууль бусаар газар авсан хүмүүсийн нэр ил болох ёстой. Ж.Батзандан, Л.Болд хоёрт нэг см ч газар байхгүй гэдгийг хариуцлагатай хэлье. Над руу худал гүтгэлэгээр нэлээн дайрч байна. Жирийн иргэнд хашаагаа хатах газар олдохгүй байхад Б.Хурц, С.Эрдэнэ нарын эрх мэдэл, албан тушаалтнууд газрын хулгай хийж байна шүү дээ. Ер нь бол хүүхэдтэй холбоотой болгоноос "хусдаг" хүн байгааг та бүхэн мэднэ дээ" гэв

Холбоотой сэдвүүд

ж.батзандан с.эрдэнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.