С.Эрдэнэ, Б.Наранхүү, Ж.Батзандан нар Байнгын хорооны хуралдааныг хамгийн олон тасалжээ

Б.Баясгалан
01 сарын 07, 2020

2019 оны 12 дугаар сард УИХ-ын Байнгын хороодын хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүдийн ирцийн мэдээг гаргажээ.

УИХ-ын гишүүд шалтгаангүйгээр байнгын хорооны хуралдаанд оролцоогүй байдлыг харахад:

  1. С.Эрдэнэ Хууль зүйн байнгын хорооны 5 хуралдааныг 5-ууланг нь,
  2. Б.Наранхүү Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 3 хуралдааныг гурвууланг нь, Төсвийн байнгын хорооны 2 хуралдааныг хоёуланг нь,
  3. Ж.Батзандан Хууль зүйн байнгын хорооны 5 хуралдааны 2-ыг нь, Төрийн байгуулалтын байнгын хорооны 6 хуралдааны 2-ыг нь,
  4. Л.Оюун-Эрдэнэ Төрийн байгуулалтын байнгын хорооны 6 хуралдааны 3-ыг нь,
  5. Д.Сумъяабазар Төрийн байгуулалтын байнгын хорооны 6 хуралдааны 2-ыг нь,
  6. Н.Номтойбайр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 3 хуралдааны 2-ыг нь тус тус тасалжээ.


Байнгын хорооны хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүдийн ирцийн мэдээг хүснэгтээр хүргэж байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.