Х.Оргил
05 сарын 23, 2018
МҮХАҮТ, ХХААХЯ, НЗДТГ, Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газар хамтран “Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2018” Олон улсын үзэсгэлэн худалдааг жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлан таниулах зорилгоор энэ сарын 17-20-ны өдрүүдэд “Мишээл Экспо” төвд зохион байгуулав. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд нийт 100 гаруй аж ахуйн нэгж оролцон шинэлэг бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, хэрэглэгчдэд хандсан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгууллаа.
Түүнчлэн БНСУ, БНУнгар Улсын худалдааны төлөөлөгчийн газар, Пакистан, Тайвань болон Хонконг зэрэг гадаадын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид үзэсгэлэнд амжилттай оролцлоо. Үзэсгэлэн худалдааны зохион байгуулалтын комиссоос нийт 13 төрлийн номинацаар жижиг, дунд үйлдвэрлэгчдийн шилдгүүдийг тодруулж, шагналыг гардууллаа. Үүнд :
Мөн Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын даргын нэрэмжит “инновацийн шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”-ээр гарааны бизнес эрхлэгч Aquila ХХК , Monco Latte” ХХК компаниуд шалгаран хүндэт өргөмжлөл, инновацийн төвд үнэ төлбөргүй бойжих эрхээр шагнагдлаа гэж нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.