Жудочид эх орондоо ирлээ

Л.Баяржаргал
09 сарын 07, 2017

Жудо бөхийн шигшээ багийн тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ.

Унгар улсын нийслэл Будапешт хотноо жудо бөхийн ДАШТ наймдугаар сарын 28-аас есдүгээр сарын 5 хүртэлх өдрүүдэд болж өндөрлөсөн. Тус тэмцээн манай улсын тамирчид амжилттай оролцож нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэн нийлбэр оноогоороо гуравдугаар байрт шалгарсан юм. Тэмцээнд амжилттай оролцсон шигшээ багийн тамирчидыг угтаж авах ёслол Буянт Ухаа нисэх буудалд боллоо.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.