Кабул хотод дэлбэрэлт болж 7 хүн амиа алджээ

peak.mn
04 сарын 30, 2018

Афганистаны нийслэл Кабул хотод хоёр удаа дэлбэрэлт болсны улмаас 7 хүн амиа алдаж, 20 хүн бэртэл гэмтэл авчээ.
 
Дэлбэрэлт Афганистаны тагнуулын газар байрладаг дүүрэгт болсон байна. Амиа алдсан хүмүүсийн нэг нь сэтгүүлч байжээ. “AFP” агентлагийн мэдээлснээр, дэлбэрэлтийг амиа золиослогч террорист үйлдсэн аж.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

дэлбэрэлт кабул хот

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.