Жо Байден: Кабулын дэлбэрэлтэд буруутай этгээдийг олж, хариуцлага тооцно

П.Мөнгөнсор
08 сарын 27, 2021

Кабул хотын нисэх онгоцны буудлын гадаа хоёр удаа тэсрэг бөмбөг дэлбэрч, АНУ-ын зэвсэгт хүчний 13 цэрэг амиа алдсан хэрэг өчигдөр гарсан билээ. Мөн Афганистанаас дүрвэхээр цуглараад байсан 60 хүн амь насаа алдаж, 150 хүн шархаджээ. 

Тус аймшигтай ослын дараа АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэл хийлээ. Тэрбээр "Бидний 13 цэрэг дэлбэрэлтэд өртөж амиа алдлаа. Үүнийг зохион байгуулсан бүлэглэлийг олж, хариуцлага хүлээлгэх болно. Хэзээ ч уучлахгүй" гэлээ. 

Одоогоор шинжээчид ISIS буюу Ирак, Сирид төвтэй Исламын улс бүлэглэл уг бөмбөгдөлтийг зохион байгуулсан хэмээн сэжиглэж байна.  

Холбоотой сэдвүүд

кабул хот бөмбөгдөлт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.