Фото: Кайли Женнерийн Валентины баярын нүүр будалтын зураг авалтаас

Э.Мөнхтуяа
01 сарын 28, 2019

Кайли Женнер олон өнгийн үс, үсний засалтыг өмнө нь туршиж үзсэн. Тэрээр өнгөрсөн ням гарагт шинэ косметикийн цуглуулгаа танилцуулахаар өөр нэг гайхалтай дүр төрхийг харуулсан зураг авалтад оржээ. 

21 настай реалити шоуны од тэрээр улаан өнгийн даашинз өмсөн, тачаангуй дүр төрхийг гаргасан нь Валентины баярт зориулан гаргасан түүний шинэ косметикийг сурталчлах зорилготой аж. Уг зураг авалтын стилистээр Жил Жакобс хамтран ажилласан байна. 

Романтик дүр төрхийг илэрхийлэх даашинзтай нь хослуулан үсний өнгийг мөн өөрчилсөн нь “high fashion” зураг авалттай төстэй болжээ. 

Дашрамд хэлэхэд, уг даашинз нь шинээр худалдаанд гарах гэж байгаа Monsoori хэмээх брэндийн даашинз гэнэ. 

Хэрвээ энэхүү шинэ косметикийг сонирхож байвал Кайлигийн инсаграм хуудсыг дагаарай.

Холбоотой сэдвүүд

гоосайхан кайли женнер

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.